ТАМСАГБУЛАГ, ЦАГААН ЭЛСНИЙ ОРДЫН ГАЗРЫН ТОСОНД АГУУЛАГДАХ МИКРОЭЛЕМЕНТИЙГ ИНДУКЦИЙН ХОЛБООТ ПЛАЗМТ ОПТИК ЭМИССИЙН СПЕКТРОМЕТРИЙН АРГААР СУДЛАХ НЬ

Тамсагбулаг, Цагаан Элсний ордын газрын тосонд агуулагдах микроэлементийн агуулгыг Индукцийн холбоот плазмт оптик эмиссийн спектрометр (ИХПОЭС)-ийн аргаар судалж 30 гаруй микроэлементийг 0.001- 35.8 саяны хэсэг (с.х.) агуулгатайгаар илрүүлсэн бєгєєд тэдгээрийн дотор иттри, лантан, сканди...
Main Authors: | , , , |

Format: | Article |
Language: | English |
Published: |
Mongolian Academy of Sciences
2011-03-01

Series: | Proceedings of the Mongolian Academy of Sciences |
Online Access: | https://www.mongoliajol.info/index.php/PMAS/article/view/61 |
Summary: |
Тамсагбулаг, Цагаан Элсний ордын газрын тосонд агуулагдах микроэлементийн агуулгыг Индукцийн холбоот плазмт оптик эмиссийн спектрометр (ИХПОЭС)-ийн аргаар судалж 30 гаруй микроэлементийг 0.001- 35.8 саяны хэсэг (с.х.) агуулгатайгаар илрүүлсэн бєгєєд тэдгээрийн дотор иттри, лантан, сканди, кадми, берилли, инди зэрэг ховор элементүүд 0.03- 3.07 с.х. хэмжээтэйгээр агуулагдаж байгааг тогтоов. Газрын тосонд агуулагдах ванадий:никель (V:Ni)-ийн харьцаа Тамсагбулаг, Цагаан Элсний ордын хувьд 0.09-0.50 байгаа нь мезозойн болон гуравдагч үеийн насжилттай чулуулагт агуулагдах газрын тос байж болох юм.

Be, Bi, Cd, Mo, Ni, W, Zn зэрэг элементүүд Тамсагбулагийн ордын газрын тосонд их, Al, Ca, Co, Fe, In, Mg, Mn, Na, Si, Sr, V, Sn зэрэг элементүүд нь Цагаан Элсний ордын газрын тосонд их хэмжээтэй агуулагдаж байна. Єєрєєр хэлбэл газрын тосны нягт, хүхрийн агуулга ихсэхэд Al, Ca, Co, Fe, In, Mg, Mn, Na, Si, Sr, V, Sn зэрэг элементүүдийн агуулга ихэсдэг зүй тогтол ажиглагдаж байна.

Түлхүүр үг: Газрын тос, микроэлемент, Индукцийн холбоот плазмт оптик эмиссийн спектрометри (ИХПОЭС-ийн арга), мезозой, палеозой, гуравдагч үеийн насжилт.

DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v0i1.61

Proceedings of the Mongolian Academy of Sciences 2010 No.1 pp.3-17

ISSN: | 2310-4716 2312-2994 |